200 СУРГУУЛИЙГ “УХААЛАГ, НОГООН” БОЛГОХОД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХАМТРАН АЖИЛЛАНА
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Биате Дастелтэй уулзаж, 200 сургуулийг “Ухаалаг, ногоон” болгох чиглэлээр хамтран ажиллахаар ярилцжээ.
- Энэ хүрээнд Эрдэнэт хотын 28 дугаар цэцэрлэг болон Сонгинохайрхан дүүргийн 74 дүгээр сургуульд хэрэгжүүлсэн туршлагыг үндэслэн Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуульд цогц загвар нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
- Монгол Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн барилгын 50 орчим хувь нь 1990 оноос өмнө баригдсан бөгөөд ногоон стандартад шилжүүлснээр эрчим хүчний хэмнэлт гаргах зорилготой байна.
Баримт (Facts)
- 2026-10-21
- НҮБ-ын Хүүхдийн Сан
- Эрдэнэт хотын 28 дугаар цэцэрлэгт жилд 168 тонн нүүрс түлэхгүй байх, 417.5 тонн нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй байх шийдэл нэвтрүүлж, жилд 120 сая төгрөг хэмнэж байна
- Сонгинохайрхан дүүргийн 74 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуульд 50 кВт нарны цахилгаан үүсгүүр бүхий “Ногоон сургууль”-ийн цогц загвар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ
- Засгийн газар улсын хэмжээнд 200 сургуулийг “Ухаалаг, ногоон” сургууль болгохоор ажиллаж байна
- Сургууль, цэцэрлэгийн барилгын 50 орчим хувь нь 1990 оноос өмнө баригдсан
- Сургуулийн сарын халаалтын зардал зарим тохиолдолд 10-15 сая төгрөг хүрч байна
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- 2026-10-21
- НҮБ-ын Хүүхдийн Сан
- Эрдэнэт хотын 28 дугаар цэцэрлэгт жилд 168 тонн нүүрс түлэхгүй байх, 417.5 тонн нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй байх шийдэл нэвтрүүлж, жилд 120 сая төгрөг хэмнэж байна
- Сонгинохайрхан дүүргийн 74 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуульд 50 кВт нарны цахилгаан үүсгүүр бүхий “Ногоон сургууль”-ийн цогц загвар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ
- Засгийн газар улсын хэмжээнд 200 сургуулийг “Ухаалаг, ногоон” сургууль болгохоор ажиллаж байна
- Сургууль, цэцэрлэгийн барилгын 50 орчим хувь нь 1990 оноос өмнө баригдсан
- Сургуулийн сарын халаалтын зардал зарим тохиолдолд 10-15 сая төгрөг хүрч байна
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Биате Дастелийг хүлээн авч уулзав. Хоёр тал “Ногоон” сургууль санаачилгын хүрээнд хамтран ажиллах санал солилцов.
Ерөнхий сайд уулзалтын эхэнд, монгол хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, Монголын ирээдүйн сайн сайхны төлөөх таны ажил үйлс бүхэнд тань гүн талархал илэрхийлье хэмээв.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Ногоон сургууль” санаачилга нийслэл, хөдөө орон нутагт хэрэгжиж байна. Тухайлбал, Эрдэнэт хотын 28 дугаар цэцэрлэг газрын гүний дулаан, нарны эрчим хүч хослуулан жилд 168 тонн нүүрс түлэхгүй, 417.5 тонн нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй эрүүл ногоон цэцэрлэг болжээ. Үр дүнд нь жилдээ 120 сая төгрөг хэмнэж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 74 дүгээр сургууль нарны цахилгаан үүсгүүртэй, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ, гидропоник тариалалт, агаарын чанарын хяналттай, эко клуб, ногоон байгууламжтай, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангажээ. Тус сургууль хүүхдэд ээлтэй эрүүл ногоон сургуулийн цогц загвар, жишиг болсон байна.
Ерөнхий сайд, НҮБ-ын Хүүхдийн Сан Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуульд “Ногоон сургууль”-ийн цогц загвар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаад нэн талархалтай байна. 50 кВт нарны цахилгаан үүсгүүр, сайжруулсан WASH үйлчилгээтэй, ус, агаарын чанарын хяналттай, дотор орчны гидропоник тариалалт, эко клуб, ногоон байгууламж, сургуулийн орчин, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шийдлүүдийг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь Засгийн газрын хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн төлөө за гэж хэлэхээс илүү, заавал хийх бодлоготой шууд уялдаж байна. Засгийн газар улсын хэмжээнд 200 сургуулийг “Ухаалаг, ногоон” сургууль болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сантай Ногоон сургуулийн стандарт нэвтрүүлэх, олон улсын санхүүжилт босгох чиглэлд хамтран ажиллах хүсэлт илэрхийлэв. Ногоон сургууль бол хүүхдэд аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтыг өөртөө шингээсэн иж бүрэн цогц шийдэл юм гэдгийг мөн тэмдэглэв.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Биате Дастел Засгийн газрын “Ухаалаг, ногоон” сургуулийн санаачилга нь НҮБ-ын бүхий л хөтөлбөртэй уялдаж байна. Энэ чиглэлд бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ нотлов. Талууд илүү үр дүнтэй ажиллахын тулд хамтарсан удирдлагын тогтолцоо бүрдүүлэх, санхүүгийн механизм, техникийн зөвлөгөөний чиглэлд онцгой анхаарч ажиллах нь чухал болохыг илэрхийлэв.
Монгол Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн барилгын 50 орчим хувь нь 1990 оноос өмнө барьсан, дулаан алдагдал, эрчим хүчний үр ашиггүй хэрэглээ ихтэй байна. Жишээлбэл нэг сургуулийн сарын халаалтын зардал зарим тохиолдолд 10-15 сая төгрөг хүрч байна. Харин “Ухаалаг, ногоон” сургуульд шилжсэнээр хэмнэсэн зардлыг анги танхимын дотоод агаарын чанар сайжруулах, эко орчин бүрдүүлэх, гадна талбайн аюулгүй байдлыг хангахад зарцуулахаар төлөвлөж буй юм.
Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний нэгдсэн загвар боловсруулж байна. Энэ хүрээнд зөвхөн сургууль, цэцэрлэгийн барилга байшин шинэчлэх бус, сургалтын орчин, технологи, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, оролцоог иж бүрэн, цогцоор нь шинэчлэхийг зорьж байна.